Бид хэн бэ?
#Ирээдүйн төлөөх Баасан гараг нь 2018 оны 8-н сард эхэлсэн уур амьсгалын төлөөх хөдөлгөөн юм. Анх 15-н настай Грета Түнбэрг болон бусад залуу тэмцэгчид Шведийн парламентийн үүдэнд бүх ажлын өдрүүдээр 3-н долоо хоногийн турш уур амьсгалын өөрчлөлтөд арга хэмжээ ав хэмээн жагсаж байсан билээ. Тэрээр энэ асуудлын эсрэг юу хийж болох болон хэрхэн урьдчилан сэргийлж байгаагаа инстаграм болон твиттерт тавьж, удалгүй дэлхий нийтэд хүрч байсан.
Монголд юу болж байна?
Таны ангилсан хог үнэхээр дахин боловсруулагдаж чадаж байна уу?
Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.Хүн бүр хогоо ялган хаяхын сацуу ангилсан хог хаягдлаа дахин боловсруулах газруудад өгч хэвшвсэнээр дахин боловсруулалт нэмэгдэж хог хаягдлын бохирдлыг багасгах том давуу талтай юм.
Олон улсад юу болж байна?
Та зурган дээр дарж Монголоос бусад улсад Ирээдүйн төлөөх баасан гарагт юу хийж байна, хэзээ ямар үйл ажиллагаа төлөвлөж байгааг харах боломжтой.
Бидэнтэй нэгдэхийг хүсвэл
Та манай гишүүн болох, хандив өгөх, санал бодлоо хуваалцах болон ямар нэгэн төсөл дээр хамтрахыг хүсвэл доорх хаягуудаар холбогдоорой